Wednesday, February 18, 2009

BENNING Duspol analog plus - Шугамын хүчдэл шалгагч


Товч тайлбар

Хувьсах болох тогтмол хүчдэл хэмжинэ, шугамын фазын чиглэлийг тогтооно. Хэмжилтийн утгыг гэрлийн диод (LED) болон шилжих заагуур* бүхий хуваариар үзүүлнэ.

Техникийн үзүүлэлт

Хэмжүүрийн хязгаар: 12 - 690 Вольт (хувьсах хүчдэл, LED), 750 Вольт (тогтмол, шилжих заагуур)
Хувьсах орон, фазын чиглэл тодорхойлно: R (цагийн зүүний дагуу) гэсэн тэмдэглэгээгээр харуулна.
Хүчдэлийн туйлыг тодорхойлно: +/- туйлыг LED дээр харуулна.
Чичиргээт дохиололтой: энэ нь хүчдэлийг найдвартай, үнэн зөв мэдрэх үүрэгтэй.
Ачаалал залгаж турших боломжтой: даралтат товчлуураар шалгана. Is=250мА, 750В (тогтмол)
Батерей хэрэглэхгүй ажиллана.
Хамгаалалтын төвшин: IP64, тоос, усны үсрэлтээс хамгаалагдсан.
Хэт хүчдэлийн категори: CAT IV 500Вольт, CAT III 690Вольт.

* Шилжих заагуур гэдэг нь тогтоосон хуваарь дээгүүр шилжин хөдөлж, хэмжиж байгаа хэмжигдхүүний тоон утгыг харуулдаг механизм. Өөрөөр хэлбэл аналог тестерийн зүүтэй адил.

BENNING - халаасны тоон мултиметер


Товчхон тайлбар

Энэ халаасны тоон мултиметер (тестер ч гэж нэрлэж болно) нь 5 төрлийн хэмжилтийг (тогтмол болон хувьсах хүчдэл, эсэргүүцэл, давтамж, конденсаторын багтаамж) тоон хэлбэрээр гүйцэтгэнэ. Хэмжилтийн үр дүнг HOLD товчлуураар өөртөө хадгалах боломжтой. Ашиглахгүй удсан үед өөрөө автоматаар унтарч, батерей хэмнэх горимтой. Мөн хагас дамжуулагч диодны гарцыг хэмжихээс гадна шугамын холболтыг хэмжиж, дуут сигнал өгнө.

Техникийн үзүүлэлт

Тогтмол хүчдэлийг (Vdc) хэмжих хязгаар: 0,1мB - 600B, +/-0,6%
Хувьсах хүчдэлийг (Vac) хэмжих хязгаар: 0,1мB - 600B, +/-0,9%
Эсэргүүцэлийг (R) хэмжих хязгаар: 0,1Oм - 40МОм, +/-0,9%
Давтамжийг (f) хэмжих хязгаар: 1МГц - 5 МГц, +/-0,3%
Багтаамжийг (C) хэмжих хязгаар: 10пФ - 100мкФ, +/-2,9%

Хэмжилтийн утга: дундаж квадрат (RMS)
Хэмжүүрийн категори: CAT III, 300Вольт
Хэрэглэгдэх батерей: LR44 төрлийн 2 ширхэг 1,5В (2x1,5В LR44)
Овор, хэмжээ: 132x86x19мм, 130гр

Дагалдах зүйлс: хэмжүүрийн хошуу, арьсан гэр, батерей (2xLR44)

Monday, February 16, 2009

ATmega8 микроконтроллерийн туршилтын хавтан


Энэ хавтан нь Atmel ATmega8 микроконтроллерт тулгуурлан янз бүрийн зориулалттай жижиг электрон төхөөрөмжийн зохион бүтээлтэнд зориулагдсан.
Хавтан нь микроконтроллер, тэжээлийн хэсэг, гэрлэн диодууд, товчлуур, баззер (дуун дохио үүсгэнэ), өргөтгөх интерфэйс, программчлах интерфэйс гэсэн үндсэн хэсгүүдээс тогтоно. Сериал эсвэл USB портоор компьютерт холбогдон программчлагдах боломжтой. Мөн LCD дэлгэц, Ethernet интерфэйс, температурын сенсор гэх мэт нэмэлт төхөөрөмжөөр тоноглох боломжтой.
Хэрэв та энэ хавтанг ATmega8 микроконтроллерийн удирдлагатай жижиг электроник хийж туршихдаа ашиглах сонирхолтой байвал хүсэлтээ блогт тайлбар хэлбэрээр үлдээгээрэй.

Asuro robot


Asuro robot - developed in the German Airspace Centre.

Асуро нь Германы Агаарын болон Сансрын Нислэгийн Төвд зохион бүтээгдсэн хөдөлгөөнт робот бөгөөд электроник сонирхогч болон сургалтанд зориулагдсан.
Роботыг хэрхэн яаж угсрах талаар доорх видео бичлэгт үзүүлсэн байгаа (энд дарж бичлэгийг үз.) Үүнээс гадна зарим блогуудад ч угсралтын талаар дурдсан байгаа. Жишээ нь энэ блогийг уншиж болно.
Хэрэв ийм робот дээр элдэв туршилт хиймээр байвал хүсэлтээ блогт тайлбар болгон үлдээгээрэй.