Monday, July 27, 2009

Электроник, мэдээллийн технологийн чиглэлээр суралцагчдад

Электроник, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа, доорхи шаардлагуудыг хангасан, идэвхтэй, найдвартай оюутныг системийн загварчлал, симуляцийн чиглэлийн ажилд хамтран ажиллуулна. Уг ажлын талаархи товч мэдээллийг "Mapping of application model to architecture model" бичлэгт өгсөн байгаа. Энэ ажлыг сурахын хажуугаар хийх боломжтой, заавар зөвлөмж, харилцаа онлайн хэлбэрээр хийгдэх бөгөөд 2 долоо хоног тутамд ажлын тайланг авч байна. Эхлээд тодорхой асуудлыг шийдэх даалгавар өгч, гүйцэтгэлээс нь хамааруулан сонгон авна. Ажлын үргэлжлэх хугацаа доод тал нь 6 сар, сарын суурь хөлс 50 евро + шагнал.

Тавигдах үндсэн шаардлага:
- электроник, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа
- англи хэл дээрх мэргэжлийн материалыг төвөггүй уншиж ойлгодог байх (ажлаа тайлагнаж, дүгнэж бичих чадвартай байвал бүр сайн)
- жава хэл дээр програм бичих дадлага, туршлагатай байх
- линукс үйлдлийн систем дээр ажиллаж байсан (гэхдээ шээл болон пэрл скрипт бичдэг бол бүр сайн)

Мөн дараахь дадлага, туршлагатай байвал бүр сайн:
- матлаб/симулинк дээр загварчилж байсан
- ЮМЛ диаграм ашиглан дээр загварчилж байсан
- микропроцессор бүхий жижиг электрон схем зохион бүтээж, туршиж байсан

Хэрэв эдгээр шаардлагыг хангаж байгаа гэж үзвэл, өөрийнхөө товч танилцуулгыг (CV ч юм уу) yahuumeel эт yahoo цэг com хаягаар илгээж, блогт давхар коммент үлдээнэ үү. Ямар ч тохиолдолд хариуг буцаан илгээх болно.

АНХААР! Зөвхөн коммент үлдээсэн тохиолдолд л имэйлээ шалгах болно.

No comments: