Tuesday, August 25, 2009

Installing TFTP on Virtualbox/Fedora (guest)

Virtualbox-н зочин Fedora дээр TFTP суулгах, суугаад ажиллаж байгаа эсэхийг шалгах.

1. Дараахь командаар TFTP серверийн багцыг Fedora дээр суулгана
yum install tftp-server


2. Харин TFTP клиентийг суулгахдаа
yum install tftp

гэсэн командыг өгнө.

3. TFTP серверийн тохируулгыг
/etc/xinetd.d/tftp

файлд хийх ба
disable = yes

мөрийг
disable = no

болгож солино. Энэ нь TFTP серверийн ажиллагааг "зөвшөөрөөгүй" байсан анхны (default) тохиргоог "зөвшөөрсөн" болгож солино.

Энэ файл дахь
server_args
хувьсагч нь TFTP серверийн файлын санг заасан мэдээллийг агуулна. Сан нь анхны байдлаар
/tftpboot
гэж байх боловч хэрэглэгч үүнийг өөрийн дураар өөрчилж болно.

Мөн сангийн эзэмшигч нь анхны байдлаар (default)
root
гэж өгөгдөх боловч түүнийг
chown nobody:nobody /tftpboot

гэсэн командаар nobody хэрэглэгчийн мэдэлд шилжүүлж болно.

Түүнчлэн TFTP сервер луу файл хадгалдаг болгохын туд server_args хувьсагчид -c аргументийг нэмж өгч болно. Ж/нь
server_args = -c -s /tftpboot


Лог системд xinetd сервисийн логийг бүртгүүлэх бол нэг буюу хэд хэдэн -v аргументийг server_args хувьсагчид олгоно. Ж/нь:
server_args = -c -s -v -v -v /tftpboot


4. Ингээд серверийг ачааллахдаа
/sbin/chkconfig tftp on
/sbin/chkconfig xinetd on
/sbin/service xinetd start

эсвэл
chkconfig tftp on
chkconfig xinetd on
service xinetd start

командуудыг өгнө.

Хэрэв сервер ажиллах явцын дунд түүний тохиргуулгын файлд (/etc/xinetd.d/tftp) ямар нэгэн өөрчлөлт хийсэн бол
/etc/rc.d/init.d/xinetd reload

гэсэн командаар идэвхжүүлнэ.

5. Сервер ажиллаж байгаа эсэхийг шалгахдаа, /tftpboot санд дурын файл байрлуулж байгаад түүнийг татан авч шалгаж болно. Ж/нь:
touch /tftpboot/test.txt

гэсэн командаар /tftpboot санд test.txt файлыг үүсгэе.

Дараа нь локал хост дээрээ TFTP клиентээ ачааллан сервертэйгээ холбогдоно.
tftp

server_ip_addr нь тухайн сервер ажиллаж байгаа хостын IP хаяг юм. Ж/нь: 192.168.0.100

TFTP клиент дээрээс дараахь командаар файлаа татна, хэрэв амжилттай бол quit командаар гараарай.
tftp> get test.txt
tftp> quit


6. Хэрэв үл мэдэгдэх шалтгааны улмаас TFTP серверээс файл татаж болохгүй байвал дараахь аргуудаар сервер ачаалагдан ажиллаж байгаа эсэхийг шалгаж болно.

6.1. netstat ашиглах
netstat -a | grep tftp

командыг өгөхөд хариуд нь
udp 0 0 *:tftp *:*

гэсэн мөр буцаж байвал сервер ажиллаж байна гэсэн үг.

6.2. chkconfig ашиглах
chkconfig --list | grep xinetd
командыг өгөхөд
xinetd based services:
хэсэгт
tftp: on
гэж байвал сервер хэвийн ажиллаж байгааг заана.

7. Нэмэлт, firewall-г хаах, буцааж идэвхжүүлэх
Хаахдаа:
/etc/init.d/iptables save
/etc/init.d/iptables stop

командуудыг өгнө.
Буцааж идэвхжүүлэхдээ:
/etc/init.d/iptables start

гэсэн командыг өгнө.

Эх сурвалж:
1. Installing TFTP on Fedora
2. Check TFTP server
3. Quick HOWTO: Ch16: Telnet, TFTP, and xinetd
4. Setting up DHCP and TFTP servers
5. How to disable the iptables firewall in Linux

No comments: