Wednesday, February 10, 2010

Select - synchronous I/O multiplexing (оролт/гаралтыг синхрон сонгох)

Юникс програмчлалаас:

#include < sys/time.h>

int select(int nfds, fd_set *readfds, fd_set *writefds,
fd_set *errorfds, struct timeval *timeout);

void FD_CLR(int fd, fd_set *fdset);
int FD_ISSET(int fd, fd_set *fdset);
void FD_SET(int fd, fd_set *fdset);
void FD_ZERO(fd_set *fdset);

Энэ select() функц нь өгөгдсөн файл тодорхойлогчуудын (file descriptor) аль нь уншихад бэлэн, эсвэл бичихэд бэлэн, эсвэл алдаатай байгааг заана. Хэрэв өгөгдсөн файл тодорхойлогчуудын хувьд заагдсан нөхцөл хангагдаагүй (FALSE) байвал эдгээр файл тодорхойлогчуудын аль нэг дээр заагдсан нөхцөл биелэх хүртэл заасан хугацааг дуустал саатна.

select() функц нь ердийн файлууд, терминал төхөөрөмжүүд, STREAMS файлууд, FIFO төхөөрөмж, pipe төхөөрөмжүүдтэй ажиллах чадвартай.

nfds аргумент нь шалгагдах/тестлэгдэх файл тодорхойлогчдын хязгаарыг заана. Өөрөөр хэлбэл 0nfds-1 хязгаарт багтсан файл тодорхойлогчууд шалгагдана.

Хэрэв readfds аргумент нь тэг заагч (null pointer) биш бол, оролтон дээр уншихад бэлнийг нь шалгах файл тодорхойлогчуудыг, гаралтан дээр уншихад бэлэн болсон файл тодорхойлогчуудыг заана. Эдгээр файл тодорхойлуулагчууд нь fd_set төрлийнх байна.

Хэрэв writefds аргумент нь тэг заагч (null pointer) биш бол, оролтон дээр бичихэд бэлнийг нь шалгах файл тодорхойлогчуудыг, гаралтан дээр бичихэд бэлэн болсон файл тодорхойлогчуудыг заана. Эдгээр файл тодорхойлуулагчууд нь мөн адил fd_set төрлийнх байна.

Хэрэв errorfds аргумент нь тэг заагч (null pointer) биш бол, оролтон дээр алдаатай эсэхийг нь шалгах файл тодорхойлогчуудыг, гаралтан дээр алдаа гараад хүлээгдэж байгаа файл тодорхойлогчуудыг заана. Эдгээр файл тодорхойлуулагчууд нь мөн адил fd_set төрлийнх байна.

select() хэвийн гүйцэтгэгдвэл readfds, writefds, errorfds заагчуудын зааж байгаа обьектууд тус бүр уншихад, бичихэд, эсвэл алдаатай файл тодорхойлогчуудыг зааж өөрчлөгдөнө. Мөн энэ тохиолдолд бас nfds хязгаарт багтсан файл тодорхойлогч бүрийн хувьд харгалзах бит нь 1 болно. Үүний тулд оролтонд уг харгалзах бит 1 гэж тавигдсан, тэгээд шалгалт/тестээр файл тодорхойлогчуудад харгалзах нөхцөлүүдээс (уншихад, бичихэд бэлэн, эсвэл алдаатай) биелсэн байх ёстой.

Хэрэв timeout аргумент нь тэг заагч (null pointer) биш бол, энэ аргумент select() функцыг биелж дуусахыг заасан хугацааны интервалыг агуулсан обьектыг заах ба уг обьектын төрөл нь struct timeval байх ёстой. Хэрэв timeout аргументын зааж байгаа struct timeval төрлийн обьектын гишүүд нь 0 утгатай бол select() ерөөсөө саатахгүй (блоклохгүй). Хэрэв timeout аргумент тэг заагч (null pointer) бол select() функц түүний шалгах ёстой эвэнт (event) үнэн зөв (non-zero) утга автал хүлээж саатна (блоклоно). Хэрэв түүний шалгах ёстой эвэнт болохоос өмнө заагдсан хугацааны интервал дуусвал select() 0 утга буцааж, шалгалтаа дуусгана. select()-д ашиглагдах хугацааны интервал нь бусад alarm(), ualarm(), settimer() зэрэг функцүүдээр тавигдсан таймерийн (timer) ажиллагаанд нөлөөлөхгүй. Функцын амжилттай төгссөн тохиолдолд timeout аргументаар заагдаж байсан обьектын утга өөрчлөгдсөн байх талтай.

Хэрэв readfds, writefds, errorfds аргументууд бүгд тэг заагч, харин timeout аргумент тэг заагч биш бол select() заагдсан хугацааны интервал өнгөртөл саатна эсвэл сигналаар ажиллагаа нь тасалдана. Харин эдгээр бүх аргументууд бүгд тэг заагч бол select()-н ажиллагаа зөвхөн сигналаар тасалдана.

Ердийн файлын файл тодорхойлогч ямар ч тохиолдолд уншихад бэлэн, бичихэд бэлэн, алдаатай гэсэн сонголтыг буцаана.

Хэрэв select() амжилтгүй гүйцэтгэгдвэл readfds, writefds, errorfds аргументуудын зааж буй обьектуудын утга өөрчлөгдөхгүй. Хэрэв заагдсан хугацааны интервал шалгагдах нөхцөл биелэхээс өмнө өнгөрвөл readfds, writefds, errorfds аргументын зааж буй обьектууд 0 утга авна.

Өгөгдсөн файл тодорхойлогчуудыг масклах fd_set төрлийн маскууд нь дараахь командаар тохируулагдах ба шалгагдана: FD_CLR(), FD_SET(), FD_ISSET(), FD_ZERO(). Эдгээр нь функц эсвэл макро гэдэг нь тодорхойгүй.

FD_CLR(fd, &fdset) - fdset дэх fd файл тодорхойлогчид харгалзах битийг тэглэнэ (цэвэрлэнэ).

FD_SET(fd, &fdset) - fdset дэх fd файл тодорхойлогчид харгалзах битийг нэглэнэ (тавина).

FD_ISSET(fd, &fdset) - хэрэв fdset дэх fd файл тодорхойлогчид харгалзах бит тавигдсан (нэглэсэн) бол тэгээс ялгаатай утга, үгүй бол 0 утга буцаана.

FD_ZERO(&fdset) - fdset дэх бүх файл тодорхойлогчид харгалзах битийн утгыг тэглэнэ (цэвэрлэнэ).

Хэрэв fd аргументын утга 0-с бага эсвэл FD_SETSIZE-тай тэнцүү буюу түүнээс их байвал (fd < 0, fd >= FD_SETSIZE) эдгээр командууд заагдсан ёсоор биш, харин тодорхойгүй байдлаар ажиллана.

FD_CLR(), FD_SET(), FD_ZERO() командууд ямар ч утга буцаахгүй, харин FD_ISSET() команд fdset дэх fd-д харгалзах битийн утгаас хамаарч 1 эсвэл 0 гэсэн утгыг буцаана.

Хэрэв select() амжилттай биелэгдсэн тохиолдолд бит маскад тавигдсан (нэглэгдсэн) битийн тоотой тэнцүү утга буцаана. Эсрэг тохиолдолд -1 утгыг буцааж, errno-г нэглэнэ.

Source: http://www.opengroup.org/onlinepubs/007908799/xsh/select.html

No comments: