Энэ бүлэгт
С++ хэл дэх төрлийн систем, түүнчлэн
илэрхийлэл хэрхэн үнэлэгдэж, хувиргагддаг
талаар гүнзгийрүүлэн авч үзэх болно.
Юуны түрүүнд
цаашид хэрэглэгдэх зарим хэллэгүүдийн
товч тодорхойлолтыг өгье.
Оператор
гэдэг нь функцийн тусгай нэгэн төрөл
бөгөөд өгөгдсөн операнд дээр тодорхой
үйлдлийг гүйцэтгэж, үр дүнг нь буцаана.
Операнд
гэдэг нь аль нэг операторын аргумент
юм.
Ерөнхийдөө
оператор нь энгийн функц бөгөөд зарим
тохиолдолд эдгээр функцийг инфикс
үйлдлийн тэмдэгтэйгээр (+, -, *, / зэрэг) дуудаж болно
гэж ойлгох нь зохимжтой. Өөрөөр хэлбэл
функц дуудах урт бичлэгтэй синтаксийн
(sum = operator+(a, b);) оронд
уншихад илүү дөхөм инфикс синтаксыг
(sum = a + b;) ашиглаж
болно.
Илэрхийлэл
нь нэг эсвэл олон тооны операнд болон
фунцкуудээс тогтоно. Илэрхийлэл бүр
тодорхой төрөл, мөн утгатай байна. Уг
утга нь тухайн өгөгдсөн операнд дээр
операторын тодорхойлолтод заасан
үйлдлийг гүйцэтгэснээр гарч ирнэ.
Эх сурвалж:
Introduction to Design Patterns in C++ with Qt
No comments:
Post a Comment